Нейробиологи бол мэдрэлийн систем дэх эсүүд болон тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох үйл явцыг физиологи талаас нь судалдаг биологи, мэдрэл судлалын шинжлэх ухааны дэд салбар юм. Товчхондоо бидний аливаа үйлдлийг зохицуулагч тархин дотор яг ямар үйл явц болдог, мэдрэлийн эсүүдийн физиологит үзүүлэх нөлөөг танин мэдэхэд туслах нь уг салбарын үүрэг гэж ойлгоход болно.
Мэдрэлийн эс: Гадаад болон дотоод орчноос сэрэл, мэдээлэл, дохио хүлээн авч, боловсруулсны үндсэн дээр хариу илгээдэг өвөрмөц зохион байгуулалттай тусгай эс юм.
Эрдэмтэд амиа хорлох зан үйлд нөлөөлөх хүчин зүйлсийг нейробиологийн талаас тайлбарлах оролдлого хийжээ. Энэ нь амиа хорлолттой холбоотой судалгаануудын үр дүнг нэгтгэсэн, хамгийн нарийн төвөгтэй зүйлсийг агуулснаараа онцлогтой байсан юм. Нөгөөтэйгүүр нийгэм, сэтгэл зүйн шалтгааны цаад мөн чанар нь энгийн нэг ойлголт биш гэдгийг дахин сануулжээ.
Уг судалгаа бүр 1980 онд 16 настай Валерия гэх өсвөр насны охин амиа хорлохын тулд гүүрэн дээрээс үсэрсэнтэй холбогдох аж. Тухайн үед охины хоёр хөл хугарч, маш хүнд гэмтсэн ч эсэн мэнд үлдэж чаджээ. Охиныг хариуцагч эмч Keen van Heeringen хэд хэдэн шинж тэмдгийг анзаарснаар амиа хорлох зан үйлийг судлах судалгааны ажилдаа орсон байдаг.
Амиа хорлох зан үйлийг өдөөгч хүчин зүйлс янз бүр байх боловч эцсийн дүндээ бүгд стресстэй холбогддог.
Стресс: Бие организм сэтгэл зүйн болон бие махбодийн аюул заналд тохиромжтойгоор хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсны үр дүн юм.
Стресс үүсэх яг тэр үед тархинд стрессийн даавар (кортизол) ялгарч, биед сөргөөр нөлөөлж эхэлдэг байна.
Стрессийн хариу урвал амиа хорлох зан үйлтэй холбогдох нь: Ихэнх биологийн судалгаанд доор дурьдах дааврууд бие организмд их хэмжээгээр ялгарсны үр дүнд эрсдэлт зан үйлийг хийхэд хүрдэг хэмээн үзэх болсон. Юу гэхлээр амиа хорлох зан үйлд тухайн даавруудын холбоо хамаарал ч байдаг гэсэн үг юм.
CHR- Амиа хорлож нас барсан хүмүүсийн тархинд их хэмжээгээр ялгарсан байдаг. Стрессийн хариу урвалын үеэр ялгардаг даавар.
Бөөрний дээд булчирхай- Амиа хорлосон, тэр дундаа хүчирхийлэлд өртсөний улмаас амиа хорлосон дийлэнх хүмүүсийн бөөрний дээд булчирхай томорсон байх магадлалтайг олж тогтоожээ.
Кортизол- Эрсдэлт зан үйл хийх гэж оролдсон ихэнх хүмүүсийн кортизолын хэмжээ хэвийн байдгаас хэд дахин их байжээ.
NR3C1- Бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүмүүст ихэвчлэн ялгардаг гэнэ.
Түүнчлэн эерэг мэдрэмжийг бий болгогч серотонин, адреналин, тэдгээрийг дамжуулагч дааврын (хүлээн авуур) түвшин бага байх тохиолдолд эрсдэлт зан үйл хийх магадлал нэмэгддэг болохыг судалгааны явцад мэдсэн. Цаашлаад энэ төрлийн судалгаануудыг нарийвчлан хийж, хариу ямар арга хэмжээ авч болох тухайд асуудал үүсч байгаа юм.
Хэтэрхий төвөгтэй учраас толгой эргүүлсэн болоод дуусч байж магадгүй.
Товчхондоо бол гаднаас үзүүлж буй таагүй хүчин зүйлс болгон таны биед эдгээр даавруудыг бий болгоход нөлөөлж, тэнцвэрт байдал алдагдсан тохиолдолд эрсдэлт зан үйл хийлгэх аюултай гэдгийг л дээрх судалгаа харуулсан юм шүү!
Commentaires