1-р хэсэг
Бидний мэдэх бага тархи /cerebellum/ нь хөдөлгөөний зохицуулалтын төв гэж тооцогддог ч мэдрэлийн тогтолцооны маш чухал үйл явцад оролцдог болохыг эрдэмтэд онцлох болсон. Уг сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ хүргэхийн тулд тэвчээр заан бичиж сууна.
За тэгэхээр энэ бүхэн Дэлхийн 1-р дайны үед толгойндоо бууны шархтай, Их Британийн цэргүүдийг эмчилж байсан мэдрэлийн эмч Гордон Холмсын түүхээс эхлэлтэй юм. Тухайн үед Холмс тархины суурь хэсэг дэх жижиг бүтэц гэмтсэн байхыг харсан бөгөөд энэ нь цэргүүд өөрсдийн хөдөлгөөнөө зохицуулахад хүндрэл учруулдаг болохыг олж мэджээ.
Тэрээр уг ажлынхаа үр дүнг 1917 онд "Brain" сэтгүүлд хэвлүүлж, бага тархийг "хөдөлгөөнийг зохицуулагч суурь эрхтэн" хэмээн тодорхойлсон байдаг. Ингэснээр бага тархины физиологи үүргийн тухай судалж байсан Францын физиологич Жан Пьерээс хойшхи анхны томоохон судалгааны ажил болсон юм.
Тархи бидний толгойг тэнцвэртэй байлгахын тулд булчингийн жижиг хөдөлгөөнүүдийг байнга тохируулж байдаг. -Хүний бие хэрхэн ажилладаг вэ?
1980-иад оноос хойш бага тархины тухай хэд хэдэн шинэ сэдэв яригдаж эхлэв. Энэ нь тархины гэмтэлтэй өвчтөнүүд энгийн үйлдлээ удирдан зохицуулахад бэрхшээлтэй байдаг ч танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгмийн үйл ажиллагаа г.м өргөн хүрээт асуудалд
/бага тархи/ идэвхтэй хариу үйлдэл үзүүлж байгаа судалгааны үр дүнтэй холбоотой юм. Цаашлаад зарим төрлийн сэтгэцийн эмгэг, өөрчлөлтүүд, оюун ухааны чадамж зэргийн холбоо хамааралд бага тархи нөлөөтэй эсэхэд анхаарах шаардлагатай болох нь тэр.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд бидний мэдэхгүй тархины шинэ үүргүүдийг танин мэдээд зогсохгүй тэрхүү хэсгийн ерөнхий зураглалыг хийгээд эхэлсэн байна. Хүний биеийн бүхий л үйл ажиллагааг тархи зохицуулдаг, ерөнхий бүтэц, физиологи үүргүүдийг бид мэдэх ч зарим холбоос хэсгүүдийн тухай бүрэн судалж чадаагүй л байна.
Бодох болон үйлдэл хийх үед тархины ганц хэсэг идэвхтэй болдоггүй. Харин тархины хэд хэдэн хэсэгт эсийн сүлжээ тархдаг. Эдгээр сүлжээнүүд хүний оюун санаа болон биеийг удирддаг. -Хүний бие хэрхэн ажилладаг вэ?
Бага тархи биеийн байрлал, тэнцвэрээс ч илүү үйл ажиллагааг зохицуулдаг байж болох юм. Мэдрэл судлаач Хенриетта Лейнерийн хувьд математик, физик, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг ч хүний тархины үйл ажиллагаанд ихэд анхаарал хандуулах болсон. Шалтгаан нь өнөө гайхал "бага тархи" !
Үргэлжлэл бий...
Comments