top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Нууцад дурладаггүй хүн гэж байхгүй шүү дээ!

Updated: Aug 20, 2021

Цэцэрлэгийн доторх олон алимны модны зөвхөн ганцханд нь алим ургадаг гэж үү дээ?… Амьдрал бол уудам орчлонд хаяагүй түгэн дэлгэрсэн “юм”. Амьдрал хязгааргүй бөгөөд олон янз. К.Э.Циолковский

Баримт 1: МЭӨ IV зуунд эртний Грекийн их сэтгэгч Метродор

Анхны бичвэрээ өөрийн мэдлэгээс арай л хэтийдсэн зүйлээр эхэллээ дээ хэмээн өөрийгөө баахан шүүмжилж суув. Гэхдээ энэ бүхний эцсийн зорилго “мэддэг” болоход (цаашлаад …) байгаа учраас хичээнгүйлэн судлан уншсаны эцэст эхэлснээ дуусгахаар шийдлээ. Ноён Энрико Фермийн өөрийн нэрээр нэрлэсэн Fermi paradox нь дэлхийгээс бусад соёл иргэншил байдаг, байдаггүйн тухайд хариулт өгөх зорилготой, шинжлэх ухаанч мэтгэлцээний системт хэлбэр юм.

Баримт 1: МЭӨ IV зуунд эртний Грекийн их сэтгэгч Метродор “дэлхийгээс гадна орших хязгааргүй орон зайд ухаант амьдрал байж болно” гэсэн санааг хамгийн анх дэвшүүлэн тавьсан байдаг нь түүхэн тэмдэглэлд үлджээ. (Астрономийн нэвтэрхий толь)

Брайн Кокс бараг л харийн соёл иргэншил байдаг гээд хариулчихсан. Тэр нь бүр гайхаж цочсондоо галзуугийн эмнэлэгт хүргүүлэхээр биш ч гэлээ миний дуртай уран зөгнөлт sci-fic төрлийн кино яриад байна уу ч гэж бодохоор байсан л даа. Тэрээр “тэд биднийг бүрэн судалчихсан. Хүсвэл маргааш ч устгаж чадна. Биднийг эндээ улс төрийн элдэв эргүү асуудлуудаа шийдэж ч чадахгүй байх хооронд шүү дээ!” хэмээн илтгээд амжжээ. Үүнийг фермийн парадоксийн системийг ашиглан зөвөөр тайлбарласан гэж олонх хүмүүс үздэг. Учир нь манай галактик болон өөр галактикуудад оюун ухаант иргэншил байгаа гэдгийг цөөнгүй эрдэмтэд судлаад гаргаад ирчихсэн. Даанч тэдэнтэй танилцах цаг, шинжлэх ухааны техникийн хүчин чадал мөхөс хэвээр л байгаадаа таамаглал төдий хэвээр байна. (Хараахан батлагдаагүй байгаа болохоос биш худлаа гэж үгүйсгэж болохгүй зүйлс гэж боддог юм).


Баримт 2: Джордано Бруно 1584 онд “Орчлон ертөнц хязгааргүй, манай гарагаас гадна амьдрал бүхий ертөнц үй түмэн бий” гэсэн санааг “Орчлон ертөнц хязгааргүй болох нь” номондоо бичсэн байдаг (Астрономич маань шинжлэх ухааны үзэл дэлгэрүүллээ хэмээн шашны томчуулын галд шатаагдан нас нөгчсөн юм).

Яагаад??? Онолын физикч Ф.Дрейк дэлхийгээс бусад гараг ертөнцийн соёл иргэншлийг судалсан эрдэмтдийн нэг болохын хувьд “Дрейкийн шидэт томъёо”-г гаргаж ирсэн юм (Аан одоо миний итгэдэг зүйлийг багахан ч гэсэн ойлгож байгаа гэж найдая). Энэхүү замбараагүй, заваан томъёог бичмээргүй байна өөөө. Нэг үгээр хэлбэл манай галактик дотор хэд хэдэн соёл иргэншилт “харийнхан” байгаа гэдгийг шинжлэх ухаанчаар илэрхийлсэн хэрэг.

Баримт 3: Шведийн химич Сванте Август Арренсис “панспермий” буюу амьдрал халдан тарах утга бүхий таамаглал дэвшүүлжээ. Үүнд манай гарагийн амьдрал амьгүй юмнаас гэрлийн үйлчлэлээр үүсээгүй, харин өөр ертөнцийн бичил биет гэрлийн даралтын хүчээр сансрын уудам орон зайд зөөгдөн ирснээс үүдэлтэй гэсэн юм.


74 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page