Миний өнөөдөр миний өчигдрийг үгүйсгэдэг…. Өөрийгөө анзаарч амжаагүй Ф.Ницщегийн үзэл санаа, “quotes” -уудыг одон орны гайхалтай зургуудтай хослуулан нийтэлдэг нь зүгээр ч нэг миний сонирхлыг татаагүй юм. Бусдад хэрэггүй байж болох төсөөллийн ертөнцөө сүүлийн боломж гэж харан бичиж эхэлсэн минь энэ. Юм болгонд ач холбогдол өгөн дайрахыг хүссэнгүй. Миний бичих зүйлс миний сонирхлыг татсан шиг таны сонирхлыг татахгүй байж ч магадгүй. Гэхдээ таны юу гэж бодох надад хамаагүй л дээ.
Бид яагаад харийнхныг одоо болтол олж хараагүй байгаа вэ? Үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зуун бичлэг, мэдээлэлд итгэхийг нээх их хүсэмжилдэггүйн хувьд тоо бодохдоо муу ч баримт фактуудыг шимтэн уншдагаа нуухгүй ээ. Гэхдээ ганцаараа мэдэхэд хэтэрхий хайран шүү дээ. Миний бодлоор… Астрономийн шинжлэх ухааныг судалдаг эрдэмтдийн хамгийн ихээр сонирхдог асуулт нь “харийнхны тухай” гэдгийг нэмж хэлмээр байна. 1950 онд Италийн физикч Энрико Ферми “бүгд хаана байна?” (WHERE’S EVERYBODY?) гэж асуун өөрийн онолоо (Fermi Paradox- гэх шинжлэх ухааны нэршлээр олонд танигдсан байдаг) үндэслэсэн бол энэхүү асуултанд байж болох хамгийн зөв хариултыг алдарт физикч Брайн Кокс 2016 онд өгсөн хэмээн тооцогджээ. Түүний хариулт нэлээд сонирхолтой байсан бөгөөд олон нийт түүний хариултыг янз бүрээр тайлбарладаг.
Дараагийн удаа түүнийг яг юу гэж хариулсан, харийнхантай холбогдвол ямар үйл явдал болохыг дэлгэрэнгүй ойлгомжтойгоор, мэдээж өөрийнхөө өнцгөөс тайлбарлах болно оо.
Comentários